Энэ оны эхний хоёр сард “Ковид-19”-өөс бусад халдварын өвчлөл 39-97 хувь буурчээ
Үндэсний статистикийн хорооноос 2021 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ “2021 оны эхний хоёр сард 11.3 мянган эх амаржиж, 11.4 мянган хүүхэд төрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 580-аар, төрсөн хүүхдийн тоо 587 -оор буюу 4.9 хувиар буурсан. Тус хугацаанд нийт нас баралт 2388 байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин энэ оны эхний хоёр сард 13 болж, өмнө оны мөн үеэс 3-аар, нялхасын эндэгдлийн түвшин 11 болж, 2-оор буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчсдийн тоо дээрх хугацаанд 4227 болж, өмнөх оноос 2494-өөр буурсан. Ийнхүү буурахад коронавирусийн халдвараас бусад өвчлөл 38.6-97.1 хувь буурсан нь нөлөөлсөн” гэв.