С.Энхболд: Тусгаарлах байранд байсан 70 настай иргэн нас барсан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна.

Тэрбээр “”Монголика” тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй нас барсан. Тухайн хүн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хэмээн гуравдугаар сарын 11-нд тусгаарлагдсан. Маргааш нь буюу 12-ны өдөр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Тусгаарлалтад ирэхдээ хөнгөн хэлбэрийн ой тогтоолтын алдагдалтай гэх оноштой ирсэн. Суурь өвчний улмаас нас барсан байх магадлалтай гэж үзсэн” гэлээ.

Түүнчлэн “Оюутолгой” компанид нэг тохиолдол батлагдсан. Тухайн иргэнийг Улаанбаатарт авчирсан. Түүний ойрын хавьтлын 20 иргэнийг тусгаарласан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *