Ажлын байрандаа хэлэхээс татгалзах 10 өгүүлбэр

Ихэвчлэн хэлэлцүүлэг өрнөдөг Reddit сайт дээр “Хүн аливаа үйл явдлаас шалтгаалан үзүүлж буй хариу үйлдэл болон хэлж буй үг нь тухайн хүнийг харах бусдын өнцгийг өөрчилдөг бөгөөд эдгээр үед үүссэн дүгнэлт тэр бүр амархан өөрчлөгддөггүй” гэж ихэнх хүн үзжээ. Тухайлбал ажлын байран дээрээ байхдаа хэлэхээс аль болох татгалзах хэрэгтэй дараах үг, өгүүлбэрүүдийн жагсаалт гарсан байна. 

Та арай эдгээр үгсийг олон давтамжтай ашигладаг юм биш биз?

1. “Миний буруу биш”

Аливаа алдаа дутагдал гарсан тохиолдолд тухайн үйл явдалд бусдыг буруутгаж, өөрийгөө гэм буруугүй мэтээр зүтгэх нь таныг бусдад биеэ тоосон эсхүл аминчхан зан төлөвтэй хүн мэтээр харагдуулдаг байна. Бусдын ухаантай гэж хардаг хүмүүс ихэнхдээ аливаа бүтэлгүйтлийг өөртөө буруу өгөн хүлээж авах нь бий. 

2. “Хангалттай биш байна, би үүнийг төгс байлгах хэрэгтэй”

Сэтгэл зүйн анагаах ухааны доктор Кристен Лий “Аливааг төгс төгөлдөр байлгахыг хүсэж, хичээх нь бүтэлгүйтлийн үндсийг тавьдаг” гэж үзсэн бөгөөд оронд нь тухайн зүйлийг байж болох хамгийн сайнаар нь бүтээж, сул тал, дутагдлаас нь суралцаж, цаашдаа алдаагаа засаж залруулж явах хэрэгтэй гэжээ. 

3. “Миний хийх ёстой зүйл биш байна”

Энэ үгийг их хэлэх нь таныг бусдад биеэ тоосон, хэтэрхий ажил хэрэгч эсвэл бусдыг үл хүндэтгэсэн мэт санагдуулж магадгүй юм. Ихэнхдээ ажлын байран дээр хэлэгдэх энэ үгнээс болж та зөвхөн цалингийн төлөө таашаалгүй ажилладаг мэт харагдахаас гадна та болон таны удирдлагын хоорондох үл ойлголцол, тухгүй байдлыг нэмэгдүүлэх юм. 

4. “Шударга бус юм аа”

Өөрийнх нь хийж буй зүйл хүссэнээр нь болохгүй байгаад ийнхүү бухимдаж “Шударга бус юм” хэмээн хэлж байгаа хүнийг өмнө нь та харж байсан уу? Энэ үгийг ихэвчлэн бага насны хүүхдүүд хүссэн зүйлээ авч чадахгүй байх үедээ хэлдэг шүү дээ. Тиймээс энэ үг ихэнхдээ таныг ухаан сууж, өсөж томроогүй, жаахан хүүхэд шиг зан төлөвтэй мэт харагдуулдаг байна. Харин оронд нь яагаад тухайн зүйл таны төсөөлснөөр эсхүл хүссэнээр болоогүй болон дараагийн удаа яаж засаж залруулж болох тухай мэдэхийг хичээгээрэй.


5. “Би их өндөр IQ- тай”

Ихэнх судалгааны үндсэн дээр IQ өндөртэй хүн бүр төгс төгөлдөр гүйцэтгэлтэй ажил хийж, бүх асуудлыг зөвөөр шийдвэрлэдэг байна гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн гүйлгээ ухааны тухай ойлголт бөгөөд хэрвээ та IQ өндөртэй бол хурдан хугацаанд аливаа даалгавар, асуудлуудыг амархан зохицуулж хийдэг чадвар сайтай гэж ойлгож болох юм. Тиймээс энэ үгийг олон давтаж бусдад хэлэх нь таныг өөрийгөө хэт хөөргөн магтсан, онгироо хүн мэтээр харагдуулж болзошгүй байна. 

6. “Битгий эмзэглээрэй, гэхдээ”

Энэ төрлийн өгүүлбэрүүд ихэнхдээ нөгөө хүнээ эмзэглүүлж төгсдөг талтай учраас аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь бусдад заавар зөвөлгөө өгч эсхүл алдаа дутагдлыг нь засах гэж байгаа бол аль болох үлгэр жишээ болж, бодит дэмжлэг үзүүлж тусалж болох юм. Ихэнхдээ нүүр тулсан харилцан ярианы үед хэн нэгэнд сул талыг нь шулуухан хэлснээр тухайн хүнийг илүү өөртөө итгэлгүй болгож эвгүй байдалд оруулж болзошгүй байдаг. Ингэснээр бусад хүмүүс танд эмзэглэж, гомдож орхидог бөгөөд хэн ч өөдгүй амьтан шиг харагдахыг хүсэхгүй шүү дээ. 

7. “Тэнэг санагдаж магадгүй юм, гэхдээ”

Өмнө нь та ямар нэгэн зүйл асуухыг хүссэн ч асуухаасаа ичсэн үедээ энэ өгүүлбэрийг ашиглаж байв уу?

Энэ үг ихэвчлэн таныг өөртөө итгэлгүй санагдуулах бөгөөд хэрвэээ та өөртөө итгэлгүй байвал бусад хүн ч танд итгэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс та энэ зүйлийг яагаад сонирхож мөн хариултыг нь мэдмээр байгаагаа өөртөө итгэлтэйгээр тайлбарлаад асуултаа асууж байгаарай. 

8. “Би үүнийг хийж чадахгүй байхаа”

Алдартай машины үйлдвэрлэлийн тэргүүн үүсгэн байгуулагч Хэнри Форд нэгэн удаа хэлэхдээ “Хэрвээ чи чадахгүй гэж бодож байвал чадахгүй. Харин чи чадна гэж бодвол ямар нэгэн арга зам олох болно.” гэж хэлж байжээ. Ихэнх үед ингэж хэлснээрээ та бусдын танд итгэх итгэлийг мохоодог бөгөөд эргэн тойронд байгаа эерэг уур амьсгалыг үгүй хийдэг байна. Оронд нь та бусдаас туслалцаа, заавар зөвөлгөө хүсэж, эелдгээр хамтран ажиллах санал тавьж болох юм.

9. “Одоохон дууслаа”

Энэ үг нь ихэвчлэн таныг өөрөө өөрийнхөө чадварыг хэт дөвийлгөн үзэж, бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй мэт харагдуулах эрсдэлтэй. Удалгүй дуусах тухай дурдсан ч хэлсэн хугацаанаасаа өнгөрч, ажлын үр дүн гарахгүй бол бусад хүмүүс таныг хийж байгаа зүйлдээ тйим ч сайн биш мэтээр харж болох юм. Тиймээс бодитоор цаг хугацаагаа хэмжиж, бусдад шудрагаар мэдэгдэж байгаарай. 

10. “Би чамд хэлсэн шүү дээ

Хэн нэгэн алдаа дутагдал гаргах үед бид ингэж хэлэх нь олонтаа. Заавар зөвөлгөөний тань дагуу хийгээгүй тохиолдолд гарсан алдаа дутагдлыг өлгөн авч, ямагт өөрийн тань зөв байдаг мэт аашлах нь нөгөө хүнийг улам гэмшиж, өөртөө итгэлгүй болгох эрсдлийг дагуулж байдаг. Харин үүний оронд дахин нэг туршиж үзэн, алдаагаа засах боломж олгож, илүү анхааралтай, өөр арга замаар асуудлыг шийдвэрлэхийг оролдоорой. 

 

Эх Сурвалж: psych2go YT channel

П. Ундрах

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *