БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой ХӨСҮТ зөвлөмж гаргалаа

БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Үүнд

  • КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
  • Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
  • Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ.

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • 380C дээш халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Булчин үе мөчөөр өвдөх
  • Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *