|

Өнөөдөр “Хятадын соёлын хувьсгал” эхэлсэн өдөр

1966 оны 05-р сарын 16-ны өдөр Бээжинд улс төрийн товчооны “өргөтгөсөн хуралдаан” болж Маогийн /Mao Zedong/ улс төрийн мөрийн хөтөлбөрийг батлахад голлон төвлөрөхийн хажуугаар ангийн тэмцэл өрнүүлж саяхан огцорсон Пэн Жэнь, Луо Руйкин /Peng Zhen, Luo Ruiqing/ зэрэг удирдагчдын эсрэг “яллах дүгнэлт” боловсруулжээ.

Мөн энэ хурлаар Маогийн хувийн хяналт дор бэлтгэгдсэн “5-р сарын 16-ны мэдэгдэл” /May 16 Notification/ баталсан нь “Соёлын хувьсгал”-ын /Cultural Revolution/ үзэл суртлын үндэслэлийг хураангуйлан багтаасан бичиг баримт байсан юм. Энэ өдрөөс л соёлын хувьсгал эхэлж “Мао Зэдуны бодлын дуран ба микроскоп”-ыг /the telescope and microscope of Mao Zedong Thought/ ашиглан ангийн дайснуудтай тэмцэж эхлэв. Тэд зөвхөн ангийн дайснуудтай ч тэмцээд зогсоогүй бөгөөд тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маягийг өөрчлөх үүрэг даалгаврыг оюутнуудад өгч Хятадын өнцөг булан бүрд илгээж байв. Багш нар болон тухайн үеийн сэхээтнүүдийг хөрөнгөтний үзэлтнүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг ном, хөгжим болон бусад барууны соёлтой холбоотой зүйлсийг Улаан хамгаалагчдаар шатаалгаж, эсэргүүцэгчдийг харгисаар эрүүдэн шүүж, буудан хороох ажиллагаа эндээс л эхэлсэн.

10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалд хятадын нийт ард түмэн тэр дундаа коммунист намын лидерүүд, хөдөө тосгоны иргэд ихээр өртөж мөрдлөг хавчлага, дарамтын дээдийг амссан билээ. Гэхдээ хувьсгалын үндсэн гол объект нь коммунист намын лидерүүд, ажилчид, төрийн албан хаагчид, сэхээтнүүд байв. Мао үзэхдээ тэд бол Лебрал хөрөнгөтөн үзэлтнүүд, тэдний энэ үзлээс болж коммунизмд алдаа гарч байна хэмээн тэднийг мөрдөж мөшгөх, цөлөх, алах, эрүүдэх гээд бүх л аргаар цэвэрлэгээ хийсэн юм.

Мао Соёлын хувьсгалыг хийхийн тулд оюутнуудыг татан оролцуулж, тэднийг Улаан хамгаалагчид хэмээн нэрлэж. Оюутнуудын хичээлийг хааж, хөдөө тосгод руу явуулж, тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маягийг өөрчлөх үүрэг даалгавар өгдөг байв. Багш нарыг хөрөнгөтний үзэлтнүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг номуудыг Улаан хамгаалагчдаар шатаалгаж байлаа.

Улаан хамгаалагчид сэхээтэн, намын лидерүүдийг доромжилж, түүхийн өв болсон хөшөө дурсгалыг нураах гээд коммунизмын хамгаалагч нэрээр бусармаг бүгдийг хийж, Мао ч ихээр дэмжин өөгшүүлдэг байлаа.

Соёлын хувьсгалаар зөвхөн эрүү шүүлтээр гэхэд л сая гаруй хүн тамлагдан үхсэн гэсэн тооцоо байдаг. Энэхүү Хятадын Соёлын Хувьсгал улс орны соёл, боловсролын салбар, тэр дундаа эдийн засагт асар их хохирол учруулсан бөгөөд энэ хугацаанд Хятадын эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *