Татварын ерөнхий газарт “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ
Татварын ерөнхий газарт “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо.
Энэхүү төсөл нь жендэрт суурилсан татварын төсөв санхүү, татварын тогтолцоог бий болгох зорилготой НҮБХХ- ийн ЭКВАНОМИКС санаачлагын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл юм.
Энэхүү төсөл хэрэгжснээр Монголын татварын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороотой хамтран төлөвлөлт, менежмент, байгууллагын бүтэц, чадавх, ажиллах орчин, оролцоо, түншлэл, хариуцлага, төрийн бодлогын үр дүн, нөлөөлөл гэсэн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг 20 стандарт, 40 шалгуур үзүүлэлтийн дагуу сайжруулан ажиллана.