Б.Ганхуяг: Надад жорлонгийн хэрэг тохоод өөрсдөө үлдэх юмуу?
“Нүүрсний” гэх хэргийн 11 яллагдагчийн нэг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, яллагдагч Б.Ганхуяг түүний өмгөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзах санал гаргаснаар тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Яллагдагч Б.Ганхуягийн зүгээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг
-Бид энд золиослогдоод тэнд тэд тамгатай төртэйгээ үлдэж болохгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Ард түмнийг хулхидаж жагсаалыг тараасан шүү дээ. Тэгсэн атал 40 их наяд гэх мэт баахан юм яриад байдаг. Намайг жагсаал санхүүжүүлсэн гэж оруулж ирээд…
Одоо энэ 11 хүнд холбогдох хэргийг та нар уншаарай! Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг гээд яах гэж байгаа юм? Тэрийг ард түмэнд жорлонг нь хураалаа гээд өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу.Үүнд итгэдэг ард түмэн, иргэн гэж байхгүй.
Би итгэмээр байна, шүүгч танд. Итгээд танд үгээ хэлэхийн тулд. Энэ нүүрснйи том төслүүд хаана байгаа юм?
Энэ төслүүдийн ар талын эзэд хэн юм. Аюур юм уу? Аюур биш! Надтай хальт найзалсныхаа төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя, хэдүүлээ.
Сүр дуулиантай яригдсан оффтэйк гэрээ, тендерүүд хаана байна, одоо. Би ярьж өгсөн шүү дээ. Ингээд дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохоод өөрсдөө үлдэх юм уу? Яагаад гэвэл би түүнд нь хамааралгүй байхгүй юу.
Ч.Хүрэлбаатар бил үү, Эдийн засгийн сайд нөхөр Солонгост ор зарсныхаа төлбөрийг над дээр бичээд явах юм уу? Тийм юм бол бүгдийг нь бичээд аваад ир лдээ. Эцэггүй хүүхэд байвал над дээр биччих, бүгдийг нь. Тэгж ярьдаг биз дээ, ер нь.
Дараагийнх нь, Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлийнхэн гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждэг, жагсаал яаж санхүүждэг, яамдаас хэдийг авдгийг би яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байна. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Гэтэл надгүйгээр яагаад УИХ дээр нүүрс яриад байгаа юм.
Шүүгчээс татгалзах дараагийн үндэслэл. Дахиж битгий эчнээгээр хүний эрх зөрчөөрэй. Та бид 2 нэг төгсөлт. Хуулчийн мөн чанар гэж байдаг. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Анх жагсаалаар 68 хүн баригдсан. Би гав ганцаараа үлдсэн. Яах вэ би байж л байя.
Намайг гаргавал маш олон хүний зүрх нь зогсчих гээд байгаа учир гаргахгүй байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Ганц боломж нь энэ байгаа учир би үгээ хэлээд байна.
Би шүүгч нарыг бингодоод л ирдэг гэж бодсон. Гэтэл та Ерөнхий шүүгчийн хувиар танилцчихсан гээд сууж байна. Ядаж АТГ бичиг өгдөггүй юм бол Тамгын газраасаа бичгээ авчраад 08.01-нд Б.Халиун таарчихсан юм аа гээд аваад ирсэн бол би итгээд цааш явмаар байгаа байхгүй юу. Итгэхгүй байгаа учраас би АТГ-т ярьсан. Энд та байгаад байвал итгэхгүй. Итгэхгүй байгаад байвал би цаашид юу ч яриад хэрэггүй. Угаасаа ялын тогтоолоо биччихсэн юм байна.
Намайг ингээд яриангуут маргааш баахан хэвлэлээр мэдээлэл хийнэ. Хамгийн их ярьж байгаа хэвлэл нүүрстэй холбоотой шүү. УИХ, нам, эрх баргчид, Засгийн газар, бүх хэвлэл, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа. Нэг хүн, нэг гэр бүл, нэг нам, нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг, доромжлол, үзэн ядалт дунд би 9 сар байлаа шүү дээ.
Яагаад намайг яриулахгүй байгаа юм. Яагаад намайг эндээс гаргахгүй байгаа юм. Жагсаал гэж оруулж ирж 9 сар байлгачихаад нэг ч үг асуугаагүй байж өнөөдөр дахиад л байлгах юм уу? Би байсан ч хэлнэ. Тэд нар надаас айж байна. Тиймээс би Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны нийт шүүгчдээс татгалзаж байна.
Тэгээд, Тамгагүй төр гэж байдаг бол та нарын Тамгатай төртэй үлдэхийн тулд найруулж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Тиймээс адилхан 2 талаасаа жүжиг найруулъя. Тэгээд хэн нь ил явах уу, хэн нь ил явахгүй вэ гэдгээ ярилцъя. Дээрээс нь би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан. Үгүй. Тийм юм байхгүй. Би улсаас, уурхайчдаасаа нэг ч төгрөг хулгайлахгүй. Тэд ч надад итгэж байгаа. Тиймээс би үнэнчээрээ байсаар дуусна. Би нэг ч хэрэг хүлээхгүй. Яагаад гэвэл би хийгээгүй учраас.