Mont-Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг органик хүнсний баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа

Mont-Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн органик хүнсний баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг хангаж байгааг илэрхийлж байгаа юм.
SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг дээрх бүтээгдэхүүнд гардуулан өгч, чанар стандартыг ханган ажиллаж буйг баталгаажууллаа.
Mont-Yak брэнд нь APU DAIRY Монгол сүүний үйлдвэрийн шинэхэн бүтээгдэхүүн бөгөөд өнөөдрөөс хэрэглэгчдийн гарт хүрч эхлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *