Сургууль нь шатсан Баянтэс сумын сурагчид маргаашаас хэвийн хичээллэнэ

Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн сургуулийн хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарсан тухай мэдээлсэн. Харин эдгээр хүүхдийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэл өглөө.

“2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө 01:30 цагийн орчимд 220 хүүхдийн хичээлийн барилгад гал гарч, есөн ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, гал тогооны барилгын хамт галд өртөж шатлаа. Сумын онцгой комисс хуралдаж, 320 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Тэдний мэдээлснээр уг сургууль нь 1972 онд ашиглалтад орсон палкан байшин бөгөөд 2014 онд засварлаж, 220 хүүхэд хичээллэдэг болгожээ. Сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн галыг бүрэн унтраахаар ажилласныг мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *