Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаснаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, Ерөнхий сайдад уламжилсан байсныг хүлээн авснаар өчигдөр /2023.12.12/ ажлаа хүлээлгэн өгчээ.

С.Батжаргалыг 2020 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар Орхон аймгийн Засаг дарга болж, ажлаа хүлээн авч байсан юм.  Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нийт 35 төлөөлөгчтэй бөгөөд С.Батжаргалыг олонхиороо дэмжин, аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлэн, батламжуулах хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авч байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *