Дэлхийн аварга “IHC Esports” багийнхантай PUBG Mobile тоглох боломжийг нээжээ

PUBG Mobile-ын дэлхийн аварга болж Монгол Улсынхаа нэрийг олон улсад сурталчилсан “IHC Esports” багийнхантай нөхөрсөг тоглолт хийх боломж электрон спорт сонирхогчдод нээгдлээ.

Тодруулбал, “PMGC 2023” тэмцээнд итгэмээргүй тоглолтыг үзүүлж аваргалсан Монголын IHC Esports багийн мэргэжлийн тамирчид сонирхсон дэмжигчидтэйгээ нөхөрсөг тоглолт хийх гэж байна.

Нөхөрсөг тоглолт энэ сарын 15-ны баасан гарагийн 14:00 цагт Тэди төвд болох бөгөөд хамгийн эхэнд бүртгүүлсэн 14 багийг онлайнаар оролцуулна. Тэдгээр 14 багаас сугалаагаар 2 багийг сонгож Тэди 1 төвд урих ба дэлхийн аваргуудтай мөр зэрэгцэн тоглох боломжтой аж.

IHC Esports-оос гадна дэлхийн аваргын Survival Stage-д өрсөлдсөн Монголын “NB Esports” баг нөхөрсөг тоглолтод оролцох юм байна.

Та бүхэн ДАРААХ формыг бүрэн бөглөснөөр бүртгэлд орох боломжтой ба багийн тоо хязгаартай тул яараарай. Бүртгүүлэх холбоос ЭНД дарна уу.

Тэмцээнд тавих шаардлага:

  • Ижил tag-тай байх
  • Станд байхгүй байх
  • Багийн гишүүдийн зураг болон логог 12/14-ний 14:00 дотор social@mongolcontent.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Тэмцээний дүрэм:

  • Бусдадаа хүндэтгэлтэй хандах
  • Зодохгүй байх
  • Ёс бус үйлдэл гаргахгүй байх
  • Тeaming хийж болохгүй
  • Flare gun дуудаж болохгүй

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments