Петровис, Шунхлай ШТС-ууд “Евро-5 түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ
Хот доторх Петровис, Шунхлай шатахуун түгээх станцууд дээр евро-5 түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ.
Тодруулбал, Өглөөний 9 цагаас тус хоёр шатахуун түгээх станцууд евро-5 төрлийн түлшний олголт жигдэрлээ.
“Орчин үеийн автомашинуудад хийхийг санал болгодог стандартад нийцсэн түлшний хэрэглээгээ түлхүү хэрэглэдэг болбол агаарын чанарт эергээр нөлөөлж, автомашины эдэлгээнд сайн нөлөөтэй гэж мэргэжлийнхэн мэдээлж байна. 3 хоног дугаарлуулаад байсан шатахууны хангамж нийлүүлэлт маргааш гэхэд хэвийн болно гэж салбарын сайд мэдээлсэн. Ямартай ч нэр бүхий түлшний олголт эргэн сэргэж хэвийн болсон” гэх таатай мэдээлэл байна.