Д.Өнөрболор: Хувьсгалын шинжтэй реформ хийж шатахуун, эрчим хүчний асуудлаа шийдэх цаг болжээ

УИХ-ын  чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор  шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт хийх  эрсдэл үүссэн асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Сүүлийн 30 жилд ийм байлаа. Тиймээс бид хувьсгалын шинжтэй реформ хийх цаг болжээ гэж харж байна. Дэлхийн улсын хийгээд байгаа эрчим хүчний шилжилт рүү нэн яаралтай, зоригтой орох шаардлага тулгараад байна. Эрчим хүчний нөөцийн эх үүсвэр, түүнийг нөхөх асуудлаа бүрэн нөхөж чадаагүй бол энэ эрсдэл үргэлжилсээр байна.

Хүйтний үед ийм эрсдэл үүсгэхгүй байхад анхааръя. Нийгэм, эдийн засаг, хүн ардын амьдралд маш их эрсдэл тулгараад байна. Тоочвол тоолж баршгүй асуудал менежмент, төлөвлөгөөгүйгээс болж үүсч  байна.

Эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 22 хэрэглээг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай, эрсдэлтэй цаг үед байгаа улс нийлүүлье гээд ч нийлүүлж чадахгүйд хүрвэл яах вэ. Бусад улсын системийн доголдол, харилцаа холбооны тасалдлаас хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд  харилцаа холбооны бие даасан системийг ашиглах хэрэгтэй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *