Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 44 настай эрэгтэй нас баржээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастай”-н гуравдугаар гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 01:01 цагт ОБЕГ-т иржээ.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн дөрвөн ханатай гэр, иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *