Баарны гадаа мэс, буу гаргаж танхайрсан иргэдийг 100 мянгаар торгожээ
Баарны гадаа бусадтай маргалдаж, мэс, буу гаргаж танхайрсан этгээдүүдийг торгох ялаар шийтгэжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн наймдугаар хороо, “I Loft” нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар өнгөрсөн сард бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан.Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байв.Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа” хэмээн мэдээллээ.