Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн бие маш муу, дуу нь гарахгүй байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Б.Хонгорзул  “Дөнгөж сая уулзчихаад гарч ирлээ. Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдоод 10 хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байгаа. Биеийн байдал нь маш муу. Дуу гарахгүй, гар хөл нь чичирсэн, царай нь цонхийсон байдалтай байна. Мөн даралт нь унаж байна гэсэн.Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч үхэлд хүргэх эрсдэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж хэлж буй хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна” гэв.

Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар өмгөөлөгч нь ингэж ярилаа.

  1. Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
  2. Хөгжлийн Банкны хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулж байгаа. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
  3. Хоол тэжээлийн стандарт хангаагүй. Арилгаагүй гэдэс цувдайгаар хангаж байна. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
  4. Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна.

Энэ мэт нөхцөл байдал нь эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Түүний хувьд бүх зүйлс давхцаад муу бодол хүртэл төрүүлж байна гэж ярьсан” гэж хэлэв.

Similar Posts

3 Comments

  1. өөрөө л өлсгөлөн зарлаа биз дээ чадахгүй байж яах гэж шалчиганасан юм

    1. Энэ ямар муухай хүний үнэргүй хүмүүс муухай үнэр үнэртүүлээд юм бчээд бн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *