ThunderZ: “Event X” компани залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд тусална

Рэппер ThunderZ Монголд эвентийн нэгдсэн платформыг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор “Event X” компанийг үүсгэн байгуулж, өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж буйг тэрбээр мэдээлэв.

“Event X” компанийн үүсгэн байгуулагч Б.Өлзий-Учрал буюу ThunderZ “Залуусын хувьд ижил сонирхлоороо дамжуулан танилын хүрээгээ тэлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаг заваа хэмнэх олон талын боломжийг олгох сайтыг ашиглалтад оруулж байгаа юм. Зөвхөн эвентээр тогтохгүй place буюу газрууд гэх тусдаа ангилал оруулж өгсөн. Тус ангилалд караоке, ресторанаас эхлээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл багтана. Миний хувьд тоглолт, арга хэмжээ, эвенттэй их холбоотой байдаг. Тийм учраас бүх эвентийг нэгтгэх бодлоор сайтынхаа ажлыг эхлүүлсэн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *