Манай улс 10 жилийн хугацаанд Хятад руу 30 тэрбум долларын нүүрс гаргажээ
Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэр, экспортыг хэлэлцэж байна.
Манай улс 2013 оноос өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд 315.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний нийт өртөг нь 30.2 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс 29 тэрбум ам.долларын экспортыг Хятад улс хийжээ. Тодруулбал, нийт экспортын 98 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ руу гаргасан байна.
Дараа нь Сингапур руу дөрвөн сая, Их Британи руу 1.7 сая тонн нүүрс, Солонгос, Орос, Хонгконг руу тус тус нүүрс экспортолсон байна. Ингэхдээ олон улсын нүүрсний экспорт, импортын дата өгөгдлийг ашиглажээ.