ШИНЖЭЭЧ: Нүүрс экспорттой холбоотой төрийн байгууллагуудын тоон мэдээлэл бүгд зөрүүтэй байна
Нүүрсний сонсголын хоёр дахь шатны хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
Манай улс 2022 онд нэг сая тонн нүүрсийг Сингапур руу гаргасан гэж Гаалийн ерөнхий газрын статистикт дурдсан боловч Дэлхийн банкны платформ WITS дээр Сингапур руу нүүрс экспортолсон ямар ч мэдээлэл алга.
Мөн нүүрсний нийт экспортын 27 хувь буюу 67.5 сая тонн нүүрсийг Эрдэнэс Тавантолгой ХК хийжээ. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тайлангаар 73 сая тонн нүүрс гаргажээ.Харин манай улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр 261 сая тонн нүүрсийг экспортолжээ. Үүнээс Хятад руу 253 сая тонн нүүрс гаргажээ. Шинжээчийн мэдээлснээр нүүрс экспортын талаарх төрийн байгууллагуудын тоон мэдээлэл бүгд зөрүүтэй байгаа учир тоон мэдээллээ нэгтгэх шаардлагатай байгааг онцоллоо.