|

М.Оюунчимэг: 43 тэрбумаар баяжуулах үйлдвэр барьсан бол утаа хоргүй л байх байсан

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний” хоёр дахь сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн эхний сэдвээр “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.

Энэ үеэр тус компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар Шинжээч “2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “Тавантолгой Түлш” ХК-ийн дансанд 34.5 тэрбум төгрөг шилжүүлснээс 1,544 удаагийн гүйлгээгээр тээврийн зардалд 17 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үлдсэн мөнгийг шатахуун, шуудай, барьцалдуулагч гэсэн төлбөрт зарцуулсан байна” хэмээн танилцуулав.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилж баяжуулах үйлдвэр барихаар болсон. Нүүрс баяжуулах үйлдвэр болон коксын үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 113 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс 2022 оны 83 тоот гэрээгээр 73 тэрбум төгрөгийг мөнгөн дүнгээр, гурван тэрбумыг нүүрсээр гэсэн санхүүжилт олгосон байгаа юм. 34 тэрбум төгрөгийг санхүүжилтийг зориулалтын дагуу ашигласан.Харин 43 тэрбум төгрөгийг гэрээнд заагдаагүй буюу юунд зарцуулсан байхгүй байна. Энэ мөнгө хаашаа явсан бэ. Уг нь тэр мөнгөөр чинь баяжуулах үйлдвэр барьсан бол утаа хортой болох ёсгүй байсан. Гэтэл та нар бүтээн байгуулалтын зогсоочихсон. Сүүлдээ Хятадаас хагас кокс аваад туршилт хийх тухай яриад 137 тэрбум төгрөгийг төсөв дээр суулгуулах гэж байхад зогсоосон” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *