СОНСГОЛ: Тендерт шалгарсан МТАС түншлэл нэг ч ажилтангүй, НДШ огт төлөөгүй

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцууллаа.

Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байгааг хэллээ. МТАС түншлэлийн Монгол Улсад байгуулагдсан цагаас хойших ажиллах чадварыг шалгаж үзсэн. Гэвч нэг ч ажилтан байхгүйгээр НДШ огт төлөөгүй байна. Тендер сонгон шалгаруулалтыг үнэлбэл МТАС түншлэл шалгарах боломжгүй байсан байна.

Тодруулбал, сүүлийн гурван жил буюу 2018-2020 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй байна гэж шалгаруулалтад заажээ.

Үүнийг компани тус бүрээр авч үзвэл төлөөлөх эрх бүхий этгээд

  • “Монголиан контракт майнинг сервис” ХХК шаардлагын 85.9 хувь
  • “Таван хур” ХХК шаардлагыг 31.2 хувь
  • “Админериал” ХХК борлуулалтын орлогогүй
  • “Спейшл майнинг сервис” ХХК тухайн шаардлагыг 115.3 хувиар буюу бүрэн хангажээ. “Спейшл майнинг сервис” ХХК-ийн борлуулалтын орлого 123. 8 тэрбум төгрөг байсан учир дээрх шаардлагад нийцжээ.

Шаардлага хангасан эсэхийг хянаж үзэхэд “Монголиан контракт майнинг сервис”, “Таван хур”, “Админериал” компаниуд тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүйг шинжээч хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *