Н.Ганибал: “Эрдэнэс Тавантолгой” компани хэчнээн оффтейк гэрээ хийснийг хэлээд өг

УИХ-ын чуулганаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “1072 хувьцаатай иргэд компанийн асуудалд оролцуулдаггүй. Төрд ямар хулгай байдгийг ЭТТ компани харуулсан. Бодит үнэнийг иргэддээ хэлэх ёстой. ЭТТ компани хэчнээн оффтейк гэрээ хийсэн бэ, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийсэн, хэдэн төгрөгийн өртэйг хэлээд өгөөрэй.ЭТТ-н 34 хувь хангалтгүй байна, 49 болгомоор байна. Тус компанийн ТУЗ-д иргэдийн хэчнээн төлөөлөл байдаг вэ? Компани хэдэн төгрөгийн ашигтай гараад байгааг хэлж өгнө үү. Иргэддээ хувьцааг буцаан олгохдоо Адьшаа гишүүний саналыг эргэж хараарай. Сонгуулийн шоу болгож, нэг удаа мөнгө олгодог баймааргүй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *