ӨНӨӨДӨР: ХЭҮК-оос сэтгүүлчидтэй уулзана

Арванхоёрдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаан болно.

11.00 цагт: ЭМЯ-нд: Томуу өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотой хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлж, зөвлөнө. Утас: 9612-1060.

12.00 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолчид “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар шороо” сэдвээр, цаг үеийн асуудлаар төр, засагт өргөх бичиг хүргүүлж буй талаар мэдээлнэ.

16.00 цагт: ХЭҮК-оос “Хүний эрхийн төлөө” клубын сэтгүүлчидтэй судалгаа болон цаг үеийн асуудлаар чөлөөт уулзалт хийнэ. Утас: 9902-8438.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Шинэ жилийг угтан өдөр бүр урлагийн тоглолт хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн саксофончин Ц.Нямгэрэлийн жазз хөгжмийн тоглолт болно.

-Харшийн сүлд модны наадам болж байна. Шинэ жилийн наадам 12-р сарын 25-30 хүртэл үргэлжилнэ.

-МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments