Л.Энх-Амгалан: Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно

Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тодруулбал, Польшийн “Learnetic” компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох аж.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *