ЭЕРЭГ: Ховд аймагт шинэ оны эхний өдөр хоёр ихэр охин мэндэлжээ
Ховд аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2024 оны нэгдүгээр дүгээр сарын 1-ний 08:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/нийт таван эх амаржжээ.
Ээлжийн хамт олон зургаан нярайг өлгийдөн авсны хоёр нь хүү, дөрвөн охин мэндэлсний хоёр нь ихэр. Шинэ мэндэлсэн нярайн хамгийн том нь 4кг 170 гр жинтэй байв.
Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байна гэж Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасгаас мэдээлжээ.