ЭМЯ: 512 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10000 орчим хүнд шинжилгээ хийхэд 512 хүнээс халдвар илэрч нийт халдварын тохиолдол 46448 боллоо. Үүнээс 464 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 1503 хүн эмнэлгээс гарсан бол таван хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 35733 хүн эдгэрээд байгаа бол 184 хүн эндээд байна” гэв.