ЭЕРЭГ: Португалийн Гран При-гээс Б.Гончигсүрэн хүрэл хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При Одивелас хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.

Б.Гончигсүрэн “С” хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж дагахаар болсон юм.

Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments