Гандантэгчэнлин хийдийн лам хувраг нар гадна орчны зам талбайгаа цэвэрлэж эхлэв

Нэгдүгээр сарын 27, 28-н буюу амралтын өдрүүдэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллажээ.

Тодруулбал 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийн, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэсэн байна.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4,326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийжээ.

Сар шинийн баярын үеэр Гандантэгчэнлин хийдийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс Монгол түмний уламжлалт баяр тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хувраг, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments