СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг иргэдэд анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 3-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатар орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -11..-13 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 4-8 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Нэгдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд Алтай Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 5,6-нд говь, талын нутгаар секундэд салхи 13-15 метр хүрч ширүүснэ. Энэ долоо хоногийн Баасан гаригт ихэнх нутгаар Бямба гаригт нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -23…-28 градус хүрэх аж.

Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, Алтайн өвөр бэлээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

зураг

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments