Есөн настай хүүг зодож, гар утсыг нь дээрэмдсэн охиныг шалгаж байна
Есөн настай хүүхдийг зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Лхагва гарагт “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.