Гэртээ цоожлогдсон 8 сартай нярайг аварчээ
Өчигдөр буюу 1-р сарын 3-ны өдөр БГД-т байрлах нэгэн орон сууцанд “8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон. Цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна. Туслаарай” гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г/8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж, хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн байна.