ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна

2024 оны 01-р сарын 04-ний 20 цагаас 01-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -22, өдөртөө -14 хэм хүйтэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments