МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй явуулдаг сонгуулийн нэвтрүүлгийн тал нь мэтгэлцээн байхаар баталжээ

Энэ жил УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26-ныг дуустал нийт долоон хоног үргэлжлэх юм байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-ээр үнэ төлбөргүй явуулдаг сонгуулийн нэвтрүүлгийг батлагдсан хуваарийн дагуу нэвтрүүлдэг байна. Үүний тал нь заавал мэтгэлцээнд зориулагдахаар Сонгуулийн тухай хуульд заасан байна.

Уг зохицуулалт нь ямар хүн нэр дэвшиж байгаа, тухайн нам ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг мэтгэлцээний үндсэн дээр сонгогчдодоо тайлбарлан таниулах зорилготой гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос онцолж байв.

Хуулийн заалт:

46.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

 

Мөн хуульд зааснаар нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүс телевизийн нэвтрүүлэгт орж болно. Харин уг нэвтрүүлгээ сонгуулийн сурталчилгаа эхлэхэд бүтнээр нь болон хэсэгчлэн давтан гаргаж болохгүй юм байна.

Мөн нэвтрүүлэгт орж байхдаа ямар нэгэн амлалт өгөх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдвол хувь хувьцаа тараана, зээл хөнгөлнө гэх мэт хориглосон үйлдлийг гаргаж болохгүй аж. Хуучин сонгуулиар 70000 орчим сурталчилгааны самбар үйлдвэрлэгддэг байсан бол одоогийн хуульд заасан хэмжээгээр 1500-1600 орчим самбар л байх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *