Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдын гэрт нь хар тамхи нуучхаад илрүүлээд хөөж гаргадаг
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэ үеэр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Яагаад гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн тоо цөөрч байгааг нэлээд сайн судалж үзсэн.Бүртгэл, зөвшөөрөл авах, шүүхэд хандах, шүүх дээр очиж асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг олон асуудал гардаг.Хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газар дээр ярьдаг болж эхэлсэн. Анх эхлээд найман гомдол ирсэн. Одоо 69 ААН гомдол гаргасан байгаа.Манай зарим хуулийн байгууллагын хүмүүс нийлж байгаад хүний бизнесийг булаадаг, хуулиар шаардах ёсгүй зүйлсийг нэхдэг, шаарддаг. Зарим лицензийг нь хүчингүй болгуулж өөрсдөө авдаг. Гэрийнх нь энд тэнд хар тамхи аваачиж нуучхаад илрүүлээд хөөж гаргадаг. Хөрөнгийг нь дээрэмддэг үзэгдэл гараад байгаа учраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм.Энэ бүхнийг засах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирсэн” гэв.