П.Галиндэв: 100 төгрөг оруулахад л гадаадын иргэн хөрөнгө оруулагч болж хувирна

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн талаар Ардчилсан Нам(АН)-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр АН-ын дэд дарга П.Галиндэв “2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хууль нь хөрөнгө оруулалтыг татах бус гадаадын иргэдийг Монголд суурьшуулах зорилготой. Тухайн үед наадам байсан учраас иргэд мэдэхгүй өнгөрсөн. Анх өргөн баригдсан өдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-д Ч.Хүрэлбаатарыг өгч байсан. Түүний өргөн барьсан хууль нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, Монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хуулийг эргүүлэн татсан юм гэж бодсон. Гэтэл дахин Улсын Их Хурал(УИХ)-аар хэлэлцэгдэхээр орж ирлээ. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан гадаадын иргэн, аж ахуйн нэгж 100 мянган ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө оруулагч болно гэсэн заалтыг авч хаясан байна. 100 төгрөг оруулахад л гадаадын иргэн хөрөнгө оруулагч болж хувирна.Ингэснээр гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ. Мөн гэр бүлээрээ байнга оршин суух эрх үүсэж байна. Дуртай аймаг, суманд очоод хөрөнгө оруулалт хийх эрхийг нээж өгсөн хууль юм. Дээрх зүйл заалтуудаас ажиглахад тус хууль нь хөрөнгө оруулалтынх биш гэдэг нь нотлогдож байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *