УРИАЛГА: Эрүүл мэндийг дэмжигч Ажлын байртай болцгооё

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Алдар нэр, ажил, карьер, мэдлэг боловсрол, амжилттай бизнес эрхлэхээс эхлээд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын суурь нь эрүүл бие юм. Тиймээс ч дэлхий дахинаа Эрүүл мэндийг дэмжигч Ажлын байрыг бий болгохын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Учир нь хүмүүсийн хамгийн их цагаа өнгөрөөдөг газар нь ажлын байр. Ихэнх хүний дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарч чаддаггүйн үндсэн шалтгаан нь бас л ажил байдаг. “Ажлаасаа илүү гарахгүй юм. Уг нь фитнест явмаар, иогоор хичээллэмээр байна” хэмээх үгийг та олонтаа сонсож байсан бизээ.

 Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь ажил дээрээ дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх буюу Эрүүл мэндийг дэмжигч ажлын орчинтой болох юм. Зарим байгууллага түүчээлэн ажил дээрээ фитнес, иогийн өрөөтэй болж байгаа нь сайшаалтай. Харин зарим нь дасгал хийх тогтмол хуваарийг гаргаж, өглөө ажил эхлэхээс өмнө эсвэл өдөр цайны цагаараа бүгд 15-20 минутыг биеийн чилээгээ гаргах дасгал хийхэд зарцуулж байна.

Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөний ач холбогдол, ажлын байранд хийх дасгалын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мэдээлэл бэлтгэснийг хүргэж байна.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Эрүүл, аюулгүй, зохион байгуулалт сайтай орчинд ажиллах нь эрүүл сайхан амьдрахын гол үндэс байдаг.

ДЭМБ нь 21 дүгээр зуунд ажлын байрыг эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна.

Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүлмэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.

Ийн ажлын байран дээрээ дасгал хийх нь эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн хувьд эерэг нөлөө үзүүлснийг ажил олгогчид болоод ажилчид онцолжээ. Ажлаа аз жаргалтайгаар хийдэг, бүтээмж өндөртэй ажилчдаас бүрдсэн байгууллага болохыг хүсвэл Эрүүл мэндийг дэмжигч ажлын орчинтой болохыг уриалж байна. Ийн Ажлын байран дээрээ хийж болох 10 дасгалын мэдээллийг хүргэе.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *