Хөл хорионд орсон Хятадын хоёр дахь хот Южоу
БНХАУ коронавирусын улмаас өнгөрөгч оны 12-р сарын 23-наас хойш 13 сая хүн амтай Шиань хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тэгвэл ердөө гурван Коронавирусын тохиолдол батлагдсаны улмаас 1.1 сая хүн амтай Южоу хотыг бүрэн хөл хорионд орууллаа. Хотын тээврийн систем хаагдаж, зайлшгүй шаардлагатай хүнсний дэлгүүрүүд зөвхөн нэг шөнийн турш хаажээ. Энэхүү хатуу арга хэмжээ нь Цагаан сар, Бээжинд болох өвлийн олимпийн өмнөхөн болж байгаа гэдгээрээ онцлогтой байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC