Үндсэн мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэ хамтран ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн салбар зөвлөл, Уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эрхэлж буй байгууллагын төлөөлөл бүхий үндсэн мэргэшлийн  сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалтыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын явцтай танилцаж, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр санал солилцлоо. Мөн салбарын хүний нөөцийн шинэчлэлийн хүрээнд төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагууд, мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг холбоод, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран резидентийн сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах ажлыг хийж байна. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн 8, төрөлжсөн мэргэшлийн 18 чиглэлээр суралцагчийг суралцуулах эрхзүйн орчинг бүрдүүлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *