|

ДЭМБ-ын зөвлөснөөр мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна

ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөснөөр коронавирусын халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна. Учир нь энэхүү 2 маск нь одоогоор хамгийн сайн шүүх боломжтой мөн үнийн хувьд хүн ам худалдан авах боломжтой юм.

  • Мэс заслын амны хаалт нь 2.5-микроноос дээш хэмжээтэй бодисын 80 гаруй хувийг шүүх чадвартай. 3 давхар бүтэцтэй. Гаднах усанд тэсвэртэй, фильтр болон дотор давхарга. 3-4 цагийн хугацаанд хэрэглэнэ.
  • N95 амны хаалт гэдэг нь 0.3 микроноос дээш хэмжээтэй бодисын 95%-ийг шүүх чадвартай амны хаалт юм. N95, N99, N100 гэсэн төрлүүдтэй байдаг. Мөн ижил гадна давхарга, фильтрүүд, дотор давхаргаас бүрдэнэ Энэхүү амны хаалт нь илүү битүүмжлэлтэй мөн, 7-10 хоног хэрэглэх боломжтой. N95 гэдэг АНУ, FFP1, FFP2 зэрэг нь Европын холбооноос стандартаар баталгаажсан тэмдэглэгээ юм.

Бусад төрлийн амны хаалтнууд эдгээр нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүн багатай.

  • Давуун амны хаалт нь 2.5-ааас дээш микронтой бодисын 20 гаруй хувийг шүүх чадвартай.
  • Питта амны хаалт нь 5-100 микрон хэмжээтэй бодисыг шүүх чадвартай. 99%-ийн үр дүнтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *