ЦУОШГ: Улаанбаатар хотод өнөөдөр 17:00 цагаас цас орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.Улаанбаатар хотод өнөөдөр 17:00 цагаас цас орж эхлэх төлөвтэйг мэдээлсэн бол ирэх амралтын өдрүүдэд шөнөдөө -25-26 хэмийн хүйтэн байх тул цагаан сарын баярын буузаа бэлтгэхэд тохиромжтойг зөвлөв.

Маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ.

Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт хүчтэй салхитай байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments