ЭЕРЭГ: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй алба хаагчид маршад ТҮРҮҮЛЖЭЭ
Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцжээ.
Тодруулбал, -40 насны ангиллын цэргийн эмэгтэй алба хаагчдын төрөлд Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Зүүн бүсийн Төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарсан байна.
Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон “Norcon” маршад 47 орны 230 гаруй энхийг сахиулагч +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.