Монгол Улс Судалгааны их сургуультай болно

Дээд боловсролын тухай хууль 2023 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах улмаар Судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар их сургуулиудын дундын удирдах зөвлөлөөс судалгаа хийжээ.

Судалгааг дөрвөн бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Ингэхэд их сургуулиудын хэмжээнд 2,800 гаруй судлаач байгаа бол тэд 1,637 өгүүлэл олон улсын хэмжээнд нийтлүүлж, 25 патентыг эзэмшдэг байна.

Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт. Тиймээс цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар Судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар уг зөвлөлийнхөн салбарын сайдтай санал солилцсон байна.

Их сургуулиудын дундын удирдах зөвлөл нь  2023 онд байгуулагджээ.

Манай улсад 61 их, дээд сургууль боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2025 оноос дээд сургууль гэж байхгүй, зөвхөн их сургууль, коллеж байх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *