ЭМЯ: Агаар дахь химийн бодисын үлдэгдэлд иргэд санаа зовох шаардлагагүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт гал түймрийн ноцтой осол гарсан.  Их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ алдагдсан тухайн бүсэд 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээ хийснийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.

Тэрбээр  “Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн, шатамхай хий буюу пропан бодис. Хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд ууршиж замхарсан гэх дүгнэлт гарсан.  Агаар дахь химийн бодисын үлдэгдэл арилаагүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн асуудал байна. Энэ тал дээр иргэд тайван байж болно.Өнөөдөр 08:30-10:00 цагийн үед хийсэн шинжилгээ байгаа. Цаашдаа шинжилгээг давтан хийж, эрсдэлийн үнэлгээ, явцын үнэлгээг дахин явуулна.Дэлбэрэлт болсон тухайн орчныг цэвэрлэх, бохирдлыг саармагжуулах чиглэлээр ажиллаж байна. Химийн бодисыг натри хлороор саармагжуулах ажлыг хийж байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *