“Залуус” хорооллоос “Номин” худалдааны төв хүртэлх замыг энэ сарын 28 хүртэл хаав
Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагаас хаасан. Тус чиглэлийн автозамын энэ сарын 28 буюу ирэх даваа гарагийн 22:00 цаг хүртэл хязгаарлах юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө