ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсана

Зургадугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Блью Скай” зочид буудалд:  Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдарт: ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулна.

08.30 цагт: “Туушин зочид буудалд: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форумыг зохион байгуулна. Утас: 9901-9993, 9955-9501.

11.00 цагт: “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулна.

11.00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар манай улсад 6 дугаар сарын 12, 13-нд зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлнэ.

11.30 цагт: НЗДТГ-ын үүдэнд: “Цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлажээ

15.00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооны гишүүд Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *