ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2023.6.12, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР 
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.6.12, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 04.53-20.51
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments