|

ШУУРХАЙ: 49 настай эрэгтэй “COVID-19”-тэй нь оношлогдсон өдрөө нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Өчигдөр 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд коронавирус илэрлээ. Мөн хоёр хүн нас барсан ба насны хувьд 44, 49 настай эрэгтэй хүн. 49 настай эрэгтэй хувьд “COVID-19”-тэй нь оношлогдсон өдрөө нас барсан.

Нөгөө эрэгтэйн хувьд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад хүндэрч  нас барсан. Тухайн иргэн асрамжийн газарт амьдардаг байсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *