ҮЙЛ ЯВДАЛ: “Боловсролын тэгш хамралтыг дэмжих төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болно

 Нэгдүгээр сарын 31-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Боловсролын тэгш хамралтыг дэмжих төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.

11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Төв, Дорноговь аймагт “Цагаан сар-2024″ үзэсгэлэн худалдаа гарч байна.

-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.

-Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг “Корпорайт Конвейншн” төвийн тайзнаа тоглоно.

-Булган аймгаас төрөн гарсан 5 аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болно.

-Хөвсгөл аймагт: “Хэрэглэгч-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа гарна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *