Монгол Улсад  хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянган доллар байгаа бол БНСУ-д 61 мянган доллар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг MMCJ компанид захиалан хийлгэжээ. Судалгааны тайланг тус компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн  ХНХЯ-ны албан хаагчид болон хөдөлмөрийн зах зээлд оролцогч ажилтан, ажил олгогч төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулсан байна.

Улс орнуудын хооронд хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний зөрүү маш  их байгаагаас  цалин хөлс багатай газраас ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, цагаачлал түлхүү явагддаг.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ILO/ тайланд дурдсанаар Монгол Улсад  хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянган доллар байгаа бол БНСУ-д 61 мянга, Японд 67 мянга,  Шведэд 111 мянган доллар байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “бүтээмжийн хувьсгал” хийж макро эдийн засгийн түвшинд салбаруудын оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч  байна.

Сүүлийн 10 жилд эдийн засаг дунджаар 4.5 хувь өссөн бол бодит цалин 2.5 хувиар л өсчээ.  Цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан авч үзэх нь  оночвтой гэж үздэг.  Гэвч Монгол Улсад бүтээж бага байгаа нь ажил олгогчдын хувьд цалин нэмэх нь хүндрэлтэй асуудал хэвээр байсаар байна.

2035 он гэхэд шинэ мянганыхан буюу 2000 оноос хойш төрсөн залуучууд нийт ажиллах хүчний 33 хувь буву 3 хүн тутмын нэг нь шинэ үеийн төлөөлөл хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлэх тооцоолол гарчээ.

Тэгэхээр бид хөдөлмөрийн зах зээл дэх бодлогоо одоо болон 2028 оноос хойш ямар бодлого баримтлах,  макро бодлогын зөвлөл байгуулах,  хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээ авах, хүний нөөцийн  бодлогыг шинэчлэх  шаардлага байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *