Пийшин зуухны яндангийн хэсэгт хамгаалалт хийхийг ЗӨВЛӨЖ байна
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гарсан гал түймрийн нийт дуудлагын 28.2%-ийг яндангийн цонолт буюу пийшин зуухны галлагаатай холбоотой гал түймрийн дуудлага эзэлж байна.
Иймд иргэн та өөрийн өмч хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангийн хэсэгт галд тэсвэртэй, шатдаггүй материал байрлуулан гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.